Шуурхай
  1. “Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ сарын 28, 29-нд болно
  2. Бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлын шүүр суурилуулж байна
  3. Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд 10 автобус худалдан авлаа
  4. Шинэ Төв цэвэрлэх байгууламжийг аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулна
  5. Туулын хурдны зам барих бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж байна
  6. Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
  7. Улаанбаатар трам төслийг хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний дундаж хурд 25.7 хувиар нэмэгдэнэ
  8. Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлана
  9. Дунд голын ай савыг цэвэрлэж байна
  10. Б.Одбаяр: Туулын хурдны зам түгжрэлийг бууруулах, амьдралын чанарыг дээшлүүлэхэд өндөр үр өгөөжийг авчирна
  11. Х.Нямбаатар: Зам дээр давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  12. НЕБ-ын 112 дугаар сургуулийн барилгын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байн
  13. Зөвшөөрөлгүй терраса барьсан зөрчлийг арилгуулж байна
  14. Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд авто замыг засаж, шинэчилнэ
  15. Наадмын өдрүүдэд наршилтаас сэргийлээрэй
  16. Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
  17. Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
  18. Үндэсний их баяр наадмын нээлт ёслол төгөлдөр болж өндөрлөлөө
  19. “Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт 2025” олон улсын хуралдааныг зохион байгууллаа
  20. Улаанбаатар метро төслийн бараа, үйлчилгээг нийлүүлэх чиглэлд ИБУИНХУ-тай хамтран ажиллана
  21. Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
  22. Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо
  23. Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
  24. Ч.Төгсдэлгэр: Иргэдийн хүсэлтийн дагуу амьдрах орчныг сайжруулах ажлыг үе шаттай хийнэ
  25. Хотын дарга Х.Нямбаатар Монголын 3x3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчдад орон сууцны батламж гардууллаа
  26. Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа
  27. Х.Цогцэцэг: Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн байгууламж, цэцэрлэг хэрэгтэй
  28. Нийслэлийн өдөр, даншиг наадмын үеэр 600 гаруй цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  29. Нийслэлийн өдөр, даншиг наадмын цам харайх ёслолд 120 гаруй цамчин бүжин наадаж байна
  30. МБШТ- Гандантэгчэнлин хийдийн 320 хүүхдийн суудалтай сургуулийг ирэх 9 дүгээр сард ашиглалтад оруулна
  31. 10 дугаар хороолол орчимд 370 авто машины ил зогсоол барина
  32. Д.Амгалан: Энэ жил наадмаар зөвхөн ААН-үүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зөвшөөрөл олгож, эмх цэгцтэй зохион байгуулна
  33. Улаанбаатар хотод 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
  34. Нийслэлийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажил 75 хувьтай үргэлжилж байна
  35. Х.Нямбаатар: Хороо, дүүрэг, нийслэлийн ажлууд харилцан уялдаатай явж байж иргэд аль болох таатай орчинд амьдарна
  36. Явган хүний зам дээр механик гэмтэл үүсгэсэн зөрчилд хариуцлага тооцно
  37. Х.Нямбаатар: Монополын эсрэг газраас Сэлбэ хотын ТЭЗҮ, худалдан авах ажиллагааг нийцэлтэй гэж дүгнэсэн
  38. Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ
  39. Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна
  40. Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна
  41. Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нурааж, ногоон байгууламж болгон тохижуулна
  42. "Метро ба газар доорх байгууламж олон улсын туршлага" сургалт эхэллээ
  43. Явган хүний зам шинэчлэх ажлыг гүйцэтгэж байгаа ААН-үүдэд хяналт шалгалт хийж байна
  44. Т.Даваадалай: Хатуу хог хаягдлыг боловсруулан хайрга, дайрга болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдсэн
  45. Өнөөдрийн байдлаар хоёр байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсарч байна
  46. Нарны гүүрний баруун талын туслах авто замаас Вокзалын автобусны буудал хүртэлх замын хөдөлгөөнийг маргааш өглөө нээнэ
  47. Таван шарын нүхэн гарц орчимд дөрвөн хэсэгт ногоон байгууламж, тохижилтын ажил хийнэ
  48. ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна
  49. Иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоосоор илгээдэг боллоо
  50. Хүүхдийн баярын арга хэмжээ төв талбайд үргэлжилж байна

Б.Одбаяр: Туулын хурдны зам түгжрэлийг бууруулах, амьдралын чанарыг дээшлүүлэхэд өндөр үр өгөөжийг авчирна

Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөж, түгжрэлийг бууруулах Туулын хурдны зам төслийг Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд хэрэгжүүлж байна. Тус төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарч, ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас зарим зүйлийг тодруулж, ярилцлаа.

-Монгол Улсад анх удаа хот доторх Туулын хурдны замын хэмжээний томоохон авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Аливаа ажлын эхлэх хүртэлх зам хамгийн урт гэдэг. Туулын хурдны замыг барьснаар яг ямар үр дүн гарах юм бэ?

-Туулын хурдны замыг барих гүйцэтгэгчийг олон улсын нээлттэй тендерээр шалгаруулж, Хонгконгийн ““ХаоЮань групп” ХХК шалгарч, гэрээний хэлэлцээрт ороход бэлэн болоод байна. Ирэх долоо хоногт буюу наймдугаар сарын эхээр авто замын ажлыг эхлүүлнэ. Туулын хурдны замын тендер сонгон шалгаруулалтыг 2025 оны нэгдүгээр сард зарлаж, ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулах, замын трассын бодит судалгаа, олон улсын туршлага судлах, газар чөлөөлөх зэргээр бэлтгэл ажлууд хийгдэж ирлээ. Нийслэл 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, хотод хамгийн их тулгамдаад байгаа түгжрэл, агаарын бохирдол, эрчим хүч зэрэг асуудлыг шийдвэрлэхээр 24 мега төслийг гараанаас гаргаж байгаагийн нэг нь Туулын хурдны зам. Туулын хурдны зам, Шинэ тойрог замтай хамтаар баригдсанаар түгжрэлд хамгийн өндөр үр дүнгээ үзүүлж, нийтдээ 40 гаруй хувиар түгжрэлийг бууруулна. Энэ бол маш том үр дүн гэж үзэж, хүлээлт өндөр байна.

-Туулын хурдын замын техникийн үзүүлэлтээс товч дурдвал?

-Үндсэн авто замын урт 32 км, үндсэн авто замын эгнээ 6, хоёр түвшний огтлолцол бүхий гарц уулзварыг 7 байршилд шийднэ. Хоорондын зай нь 3-7 км байна. Үндсэн авто замаас гадна холбоос замуудыг барина гэсэн үг. Нийт 9.8 км урт гүүрэн байгууламж, 4 байрлалд туннель барина. Авто замаар дамжих тооцоот хурдыг 80-100 км/цаг гэж тооцоолж байна. Туулын хурдны зам дангаараа замын хөдөлгөөний дундаж хурдыг 13.5 хувиар нэмэгдүүлнэ.

-Байршлын хувьд яг хаанаас хаа хүртэл гэж төсөөлөх вэ?

-Ерөөсөө л хотын зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл Улаанбаатар хотын урдуур буюу Богд уулын энгэрээ дагаж 32 км тасралтгүй үргэлжилнэ. Дундуур нь 7 орц гарцтай. Олон улсын экспресс зам байдлаар гэрлэн дохиогүй үргэлжилнэ гэж тооцоолж байгаа. Хурдны зам дундуур орц гарцыг шийдэж өгснөөр Энхтайваны гүүр, Яармагийн гүүр, Наадамчдын гүүр, Сонсголонгийн гүүр зэргээр дамжин өнгөрөх Улаанбаатар хотын төвийн хэсгийн ачааллыг хуваалцаад зогсохгүй одоогийн асуудал болоод байгаа Нисэх, Яармагийн түгжрэлийг арилгана гэж тооцож байна.

-Туулын хурдны замыг хэдий хугацаанд барих вэ. Нэгэнт бариад эхлэх нь тодорхой болсон учраас санхүүжилтийн хувьд л асуудал үүсэхгүй бол барьчих боломжтой санагдаж байна?

-Туулын хурдны замыг богино хугацаанд өндөр үр дүнтэй барьж байж л түгжрэлийг бууруулна. Энэ хүрээндээ бид Улаанбаатар хотын хэмжээнд 2024 онд өмнөх 10 жилийн хугацаанд баригдсан авто замуудаас ч урт авто замыг шинэчилсэн. 2025 онд ч хурдны замтай, олон түвшний огтлолцлол замтай болохын тулд нэгдүгээр түвшний авто замуудын шинэчлэл үргэлжлээд явж байна. Санхүүжилтийн тал дээр барилгын ажил нийт 2.3 наяд төгрөгийн төсөвт өртөгтэй. Нийт өртөгт үндсэн авто зам, гүүр туннель, шугам сүлжээний ажил болон бусад ажлууд  багтана. Энэ онд 500 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдсэн. Гүйцэтгэгчээ шалгаруулчихлаа. Ажил явуулахад асуудал байхгүй. 2028 оны наймдугаар сард Туулын хурдны замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөсөн.

-Туулын хурдны замын барилгын ажлыг гүйцэтгэх Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК-ийн талаар хүмүүс их сонирхож байгаа байх. Хэр туршлагатай компани юм бэ?

-Туулын хурдны замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 4 компаниас шалгарсан нь “ХаоЮань групп” ХХК. Энэ компани нь 2008 онд Хонгконгт бүртгэгдсэн. Инженер, худалдаа, логистик, эрчим хүч, ашигт малтмал, хөдөө аж ахуй, авто зам гээд олон салбарт бүтээн байгуулалт хийдэг туршлагатай. Европ, Ази, Африк, Ойрхи Дорнодын улсуудад 10 гаруй салбар компанитай. Малайз, Ангол, Этиоп, Серби, Казахстан, Хятад, Хонгконгт дэд бүтцийн болон хурдны замын төслүүд хэрэгжүүлж байсан. Хүлээлгэж өгсөн төслүүдээс нь дурдвал, Ангол улс Мозамбикийн төмөр замын төсөл, Ангол улс Луандагийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлын төмөр замын салбар шугам ба шугамын дагуух таван нэгдсэн төв станцын төсөл, Сербийн 253 км хурдны зам болон E763 хурдны зам, Серби-Унгар-Сербийн төмөр замын төсөл, Казахстан Кама хурдны замын төсөл, Малайзын KKIP баталгаат орон сууцны төсөл, Ангол улсын Онджива хотын усан хангамжийн төсөл, Малайз улсад байгаль орчныг хамгаалах технологи бүхий аюултай хог хаягдлыг боловсруулах иж бүрэн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж байсан. Олон улсын инженерийн салбарт төлөвлөлт, зураг төсөл, барилгын ажлын болон төслийн удирдлагын тэргүүлэх чадвартай. Дотоод, гадаадын олон компани, банк, даатгалын байгууллагатай урт хугацааны тогтвортой хамтын ажиллагаа тогтоосон бөгөөд жилд 2 тэрбум ам.долларын үйлдвэрлэлийн хүчин чадалтай. Туулын хурдны замыг барьж ашиглалтад хүлээлгэн өгөх бүрэн бололцоотой компани гэж үзэж, шалгуур үзүүлэлтүүдтийг хангасан учраас сонгосон.

-Хотоо тойроод 32 км урт үргэлжлэх хурдны замтай болчихвол мэдээж хэнд ч таатай, жинхэнэ бүтээн байгуулалт болно гэж бодож байна?

-Тэгэлгүй яах вэ. Туулын хурдны замаар түгжрэлийг бууруулаад зогсохгүй шүү дээ. Цаашид энэ хэмжээний бүтээн байгуулалтыг улс орондоо хийж чадах юм байна гэсэн урам зориг ч болно. Тиймээс нийслэлийн удирдлага, баг, хамт олон хичээж ажиллаж, төслөө амжилттай хэрэгжүүлнэ. Туулын хурдны зам түгжрэлийг бууруулахаас гадна эдийн засгийн хувьд ажлын байрыг нэмэгдүүлэх, түгжрэлээс үүдэлтэй алдагдсан боломжийг нөхөх, эдийн засгийн эргэлтэд эерэг нөлөөтэй. Жишээлбэл, Улаанбаатар хотын иргэд цаг хугацаа, ажиллах боломж, түлш зэргээ түгжрэлд зарцуулдаг учраас нэг цагт 6500 төгрөг, жилд 3 их наяд төгрөгийг түгжрэлээс болж алддаг байна. Туулын хурдны зам төслөөр энэ алдагдсан боломжийн өртгийг нөхнө. Ингэснээр иргэдийн амьдралын чанар сайжирна. Гол нь стрессгүй амьдарна. “20 минутын хот” төлөвлөлтийг дэмжинэ. Азийн авто замын сүлжээний хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотыг тойрон гарах тасралтгүй хөдөлгөөн бий болсноор хотын төвийн агаарын бохирдлыг бууруулахад ч хувь нэмрээ оруулна. Олон талын ач холбогдолтой төсөл бол Туулын хурдны зам юм.