Шуурхай
  1. “Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ сарын 28, 29-нд болно
  2. Бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлын шүүр суурилуулж байна
  3. Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд 10 автобус худалдан авлаа
  4. Шинэ Төв цэвэрлэх байгууламжийг аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулна
  5. Туулын хурдны зам барих бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж байна
  6. Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
  7. Улаанбаатар трам төслийг хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний дундаж хурд 25.7 хувиар нэмэгдэнэ
  8. Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлана
  9. Дунд голын ай савыг цэвэрлэж байна
  10. Б.Одбаяр: Туулын хурдны зам түгжрэлийг бууруулах, амьдралын чанарыг дээшлүүлэхэд өндөр үр өгөөжийг авчирна
  11. Х.Нямбаатар: Зам дээр давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  12. НЕБ-ын 112 дугаар сургуулийн барилгын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байн
  13. Зөвшөөрөлгүй терраса барьсан зөрчлийг арилгуулж байна
  14. Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд авто замыг засаж, шинэчилнэ
  15. Наадмын өдрүүдэд наршилтаас сэргийлээрэй
  16. Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
  17. Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
  18. Үндэсний их баяр наадмын нээлт ёслол төгөлдөр болж өндөрлөлөө
  19. “Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт 2025” олон улсын хуралдааныг зохион байгууллаа
  20. Улаанбаатар метро төслийн бараа, үйлчилгээг нийлүүлэх чиглэлд ИБУИНХУ-тай хамтран ажиллана
  21. Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
  22. Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо
  23. Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
  24. Ч.Төгсдэлгэр: Иргэдийн хүсэлтийн дагуу амьдрах орчныг сайжруулах ажлыг үе шаттай хийнэ
  25. Хотын дарга Х.Нямбаатар Монголын 3x3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчдад орон сууцны батламж гардууллаа
  26. Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа
  27. Х.Цогцэцэг: Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн байгууламж, цэцэрлэг хэрэгтэй
  28. Нийслэлийн өдөр, даншиг наадмын үеэр 600 гаруй цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  29. Нийслэлийн өдөр, даншиг наадмын цам харайх ёслолд 120 гаруй цамчин бүжин наадаж байна
  30. МБШТ- Гандантэгчэнлин хийдийн 320 хүүхдийн суудалтай сургуулийг ирэх 9 дүгээр сард ашиглалтад оруулна
  31. 10 дугаар хороолол орчимд 370 авто машины ил зогсоол барина
  32. Д.Амгалан: Энэ жил наадмаар зөвхөн ААН-үүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зөвшөөрөл олгож, эмх цэгцтэй зохион байгуулна
  33. Улаанбаатар хотод 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
  34. Нийслэлийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажил 75 хувьтай үргэлжилж байна
  35. Х.Нямбаатар: Хороо, дүүрэг, нийслэлийн ажлууд харилцан уялдаатай явж байж иргэд аль болох таатай орчинд амьдарна
  36. Явган хүний зам дээр механик гэмтэл үүсгэсэн зөрчилд хариуцлага тооцно
  37. Х.Нямбаатар: Монополын эсрэг газраас Сэлбэ хотын ТЭЗҮ, худалдан авах ажиллагааг нийцэлтэй гэж дүгнэсэн
  38. Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ
  39. Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна
  40. Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна
  41. Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нурааж, ногоон байгууламж болгон тохижуулна
  42. "Метро ба газар доорх байгууламж олон улсын туршлага" сургалт эхэллээ
  43. Явган хүний зам шинэчлэх ажлыг гүйцэтгэж байгаа ААН-үүдэд хяналт шалгалт хийж байна
  44. Т.Даваадалай: Хатуу хог хаягдлыг боловсруулан хайрга, дайрга болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдсэн
  45. Өнөөдрийн байдлаар хоёр байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсарч байна
  46. Нарны гүүрний баруун талын туслах авто замаас Вокзалын автобусны буудал хүртэлх замын хөдөлгөөнийг маргааш өглөө нээнэ
  47. Таван шарын нүхэн гарц орчимд дөрвөн хэсэгт ногоон байгууламж, тохижилтын ажил хийнэ
  48. ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна
  49. Иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоосоор илгээдэг боллоо
  50. Хүүхдийн баярын арга хэмжээ төв талбайд үргэлжилж байна

Х.Нямбаатар: Хороо, дүүрэг, нийслэлийн ажлууд харилцан уялдаатай явж байж иргэд аль болох таатай орчинд амьдарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн дүүрэг, хороодын Засаг дарга нарт өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн тайлангийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт дүүрэг, хороодын Засаг дарга, Тамгын газрын дарга, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд зэрэг 150 хүн оролцов.

Улаанбаатар хот нь төвийн зургаа, алслагдсан гурван дүүрэгтэй. Нийт 204 хороотой. Хотын дарга Х.Нямбаатар анх удаа дүүрэг, хороодын Засаг дарга нартай өргөн бүрэлдэхүүнтэй уулзалтыг дөрөвдүгээр сарын 3-нд зохион байгуулахдаа хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, нийслэлийн явган хүний зам талбайг чөлөөлөх, иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллах, эвдэрч муудсан хашаа, хайсыг буулгах, хотын өнгө үзэмжийг сайжруулах, хурсан хог хаягдал, төмрийн сэгийг цэвэрлэх, золбин нохой, муурын судалгааг гаргаж, асуудлыг цэгцлэх, дулаалгын төсөлд хамрагдах иргэдийн гэр болон амины орон сууцны нөхцөлийг тодорхойлох, хотын соёлыг бий болгох, аялал жуулчлалыг дэмжсэн арга хэмжээнүүдийг дэмжиж ажиллах зэрэг олон талт үүрэг даалгаврыг анхны уулзалтаар өгч байсан. Өнөөдөр эдгээр үүрэг даалгаврыг биелэлтийг дүгнэж, дараагийн асуудлуудаа хэлэлцлээ. Хэлэлцүүлэг маргааш мөн үргэлжилнэ.

Хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Хорооны Засаг дарга бүр тухайн хорооны нутаг дэвсгэрт тулгамдаад байгаа асуудлыг хэрхэн шийдэх гарц гаргалгааг ярьж байна. Жишээлбэл, явган хүний зам, авто зам, орон сууцны засвар шинэчлэл, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автомашины зогсоол, ногоон байгууламжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ. Бид дөрөвдүгээр сарын эхээр анхны уулзалтаа хийж, эхний ээлжийн үүрэг даалгавруудыг өгч, тодорхой санхүүгийн эх үүсвэрүүдийг шийдсэн. Эдгээр ажлын үр дүнг хэлэлцэж, мөн дутуу ажлуудаа гүйцээх асуудлыг өнөөдөр хэлэлцлээ. Улаанбаатар хотод 204 хороо болон есөн дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг дарга нийлээд бүх тулгамдсан асуудлаа харилцан уялдаатай шийддэг, харилцан хяналт тавьдаг менежмент рүү орж байна. Газар чөлөөлөлт, инженерийн шугам сүлжээ, эрчим хүч, дулаан хангамжийн эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх гээд бүх асуудлаа хамтдаа шийдэж, ажлаа эрчимжүүлэхийн тулд ажиллаж байна. Хот бол хүнийг төрсөн цагаас нь эхлээд л эмнэлэг, цэцэрлэг, сургууль, ажлын байр, амьдрах орчин гээд бүх төрлийн үйлчилгээ үзүүлж явдаг нэг том байгууллага. Энэ том байгууллагын хүмүүс өөр хоорондоо харилцан уялдаатай ажиллаж байж иргэд аль болох аятай тухтай орчин нөхцөлд амьдарна. Бид бүх шатандаа хариуцлагатай, харилцан уялдаатай ажиллахын тулд уулзалтыг тогтмолжуулна. Засаг дарга нар гудамжиндаа гарч ажиллах ёстой. Иргэдийн санал, хүсэлт, шүүмжийг хүлээж авдаг, шийддэг байх хэрэгтэй” гэдгийг онцолж хэллээ.

Ц.Одонтөгс: Барилгын компаниуд барилгаа барьсны дараа зөвшөөрлөө авчихна гэж асуудалд ханддаг

Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны Засаг дарга Ц.Одонтөгс “Нийслэлийн Засаг дарга засаг захиргааны анхан шатны нэгж хороонд иргэдийн амьдралд ямар асуудал тулгардаг, асуудлыг хэрхэн шийдэж болох санал бодлыг хороодын Засаг дарга нараас сонсдог болсон. Үүний үр дүнд хороондоо тулгамдаад байгаа хэд хэдэн асуудлыг нийслэл, дүүрэг, хороодын удирдлагуудад өнөөдөр танилцуулж, шийдлээ хуваалцлаа. Жишээлбэл, барилгын зөвшөөрөл олгох асуудал ихэвчлэн нийслэлийн түвшинд очоод гацдаг тал бий. Үүнд хариултыг цаг тухайд нь өгдөг байх, иргэдийг чирэгдүүлэхгүй байх үүднээс үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтнүүдийг хариуцлагажуулах зэрэг асуудлыг санал болгож ярилаа. Олон шат дамжлагагүй шууд ингээд асуудлаа нийтээрээ ярьж байгаа нь бидний хувьд их амар байна. Манай хорооны хувьд орон сууцны хороолол ихтэй. Хүн амын даац хэтэрсэн. Нэмж барилга барих боломжгүй. Гэтэл барилгын компаниуд барилгаа барьсны дараа зөвшөөрлөө авчихна гэж асуудалд ханддаг. Энэ асуудалд зөвхөн манай хороо төдийгүй нийслэлийн хэмжээнд анхаарах хэрэгтэй. Хорооны Засаг дарга аж ахуйч байх ёстой. Үйл ажиллагаагаа хэтийн төлөвөөр нь харж, өнөөдөр ААН-үүдтэй тулж харилцаад шийдэх боломжтой зүйлийг заавал улсын төсөвт үргүй зардал гаргахгүйгээр хамтарч ажиллахаар боллоо” гэв.

Т.Гантөгс: Гэр хорооллын хороодод авто зам, явган зам, инженерийн дэд бүтцийн асуудлыг шийдэж байж иргэдийн амьдрал сайжирна

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Засаг дарга Т.Гантөгс “Хороод дээр тулгамдсан асуудлыг шийдэх хөрөнгө оруулалтын ажлууд үргэлжлээд явж байна. Нийслэлээс урьд өмнө нь ингэж хороодуудтай харилцан уялдаатай ажиллаж байгаагүй. Ингэж ажиллах нь маш их үр өгөөжтэй. Манай хорооны хувьд гэр хорооллын хороо. 2600 өрхтэй. Гэр хорооллын хороодын хувьд нийтлэг тулгамддаг асуудал хорооллын дундах авто зам, явган хүний зам, инженерийн дэд бүтцийн асуудлыг шийдэж байж орчин нөхцөл сайжирна. Эдгээр чиглэлд нийслэлээс анхаарч, төлөвлөлтүүд хийж байгаа. Цаашид ч илүү анхаарч, хамтарч ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ.

О.Энхцэцэг: Тэрэлжийн бүс нутагт хогны асуудлыг нэн түрүүнд шийдэх хэрэгтэй байна

Налайх дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга О.Энхцэцэг “Нутгийн удирдлагын байгууллагын анхан шатны нэгж хороодын Засаг дарга нарын буюу иргэдтэй тулж ажилладаг хүмүүсийнхээ дуу хоолойг сонсож, үйл ажиллагаандаа уялдуулж байгаа нь ихээхэн сайшаалтай. Нийслэлийн Засаг даргаас төсвийг шийдэж, тулгамдаж буй зарим асуудлаа хороодын Засаг дарга нар өөрсдөө сайжруулах боломж бүрдсэн. Манай хорооны онцлог нь алслагдсан гурван дүүрэгт Тэрэлжийн аялал жуулчлалын бүс нутаг оршдог. Тиймээс амрагч, жуулчид олноор зорчиж, амардаг учраас нэгт, хогны асуудал, хоёрт, нийтийн тээвэр хол зайтай явдаг, гуравт, авто зам засвар, арчилгааны асуудал тулгамддаг. Авто замгүй хэсгүүд, даваа, гүвээгээр иргэд их зорчдог тул шороо, тоос босох зэрэг амьдарч буй иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл зөрчигдөж байна” хэмээн санал бодлоо илэрхийллээ.

Цаашид нийслэл, дүүрэг, хороодын Засаг дарга нарын уялдаа холбоотой ажиллах нөхцөлийг бүрдүүлж, Улаанбаатар хотоо эрчимтэй хөгжүүлэхийн тулд уулзалтыг тогтмол зохион байгуулна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС