Шуурхай
  1. КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалт, Иргэн та юу мэдэх хэрэгтэй вэ?
  2. ​#ШУУД: COP17 бага хурлын арга хэмжээнд зориулан "Гадаад хувьслыг Дотоод хувьслаар даван туулах нь" үзэсгэлэнгийн нээлт болж байна​
  3. “Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?
  4. Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
  5. ИРГЭН: Баавгай дайрах гэхэд нь цүнхээ дээш өргөсөн
  6. #ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
  7. Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
  8. Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна
  9. ОХУ-аас шатахуун тасралтгүй орж ирж байна
  10. Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ
  11. “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  12. Хүүхдийн төлөө За бол Заавал хийе
  13. У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
  14. Б.Пүрэвдагва: Хөрөнгө оруулагчидтай хамтран хүүхэд залуус, бизнес эрхлэгчдээ дэмжих инкубатор төвүүдийг хотын захын хорооллуудад байгуулна
  15. Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдол 50-60 хувиар буурна
  16. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна
  17. Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө
  18. САЙД Ц.САНДАГ-ОЧИР ШУУРХАЙ ХУРАЛДААН ЗАРЛАЖ, ХОЛБОГДОХ АСУУДЛААР ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
  19. БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
  20. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
  21. Шинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийллээ
  22. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх багц хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
  23. Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад зарцуулахаар боллоо
  24. 3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа
  25. Ерөнхий сайд үүрэг болголоо
  26. Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
  27. МОНГОЛ УЛС БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН СТРАТЕГИ, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ АНХААРЧ АЖИЛЛАДАГ
  28. ЦӨЛЖИЛТИЙН 87% ХҮНИЙ ХҮЧИН ЗҮЙЛЭЭС ШАЛТГААЛДАГ
  29. Ерөнхий сайд "Physical Asia" нэвтрүүлгийн оролцогчдыг хүлээн авч уулзлаа
  30. Nature Summit 2025: Монгол Улс COP17-ын санхүүжилт, хамтын ажиллагааны боломжийг өргөтгөв​
  31. Танилын бараа, онцгой шугам гэх авлига, арын хаалганы үйлдлүүдээ таслан зогсоохыг Ерөнхий сайд Г.Занданшатар хатуу анхаарууллаа
  32. ШАВЖНЫ ЭРЛЭГ...
  33. ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ
  34. Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийлээ
  35. ​ Цөлжилттэй тэмцэх дэлхийн хамтын үйлсэд Монгол Улс идэвхтэй хувь нэмэр оруулахаа илэрхийллээ
  36. Замын хөдөлгөөнд соёлтой боловсон оролцохыг уриалж байна
  37. Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
  38. Арлын Панам дэлхийн анхаарлыг шинэ түвшинд гаргахыг зорьж байна
  39. Ерөнхий сайд Г.Занданшатар халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд сахиулах үүрэг өглөө
  40. УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН АСУУДЛААР МОНГОЛ УЛС, ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
  41. COP16-ААС COP 30 ХҮРТЭЛХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ НЭГТГЭХ, ГАЗАР НУТАГ, ЦАГ УУР, БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХЭЭР САНАЛ НЭГДЭВ
  42. ​COP30 МОНГОЛ УЛС ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ 30.3% БУУРУУЛАХ АМЛАЛТ, БОДЛОГОО ТАНИЛЦУУЛНА
  43. Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн төсөв батлагдлаа
  44. СЭТГҮҮЛЧДИЙГ БАЙГАЛЬ ОРЧНЫ ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭШҮҮЛЭХ ХОЁР ДАХЬ ШАТНЫ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
  45. S&P агентлаг Засгийн газрын төсвийн бодлогыг эергээр үнэлж, тогтвортой үргэлжлүүлэх нь зүйтэй гэв
  46. Г.Занданшатар: Баялгийн хулгайтай хийх тэмцлийг бүх шатанд эрчимжүүлнэ
  47. НҮБ-ын төлөөлөгчид COP17 төслийн талбайд мод тарила
  48. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байна
  49. Г.Занданшатар: Монгол Улс залуусынхаа эрч хүч, бүтээмж, оюунд бүрэн итгэдэг
  50. УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо

УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурлаа. 

Ерөнхий сайд Г.Занданшатар,

-Монгол Улсын Засгийн газар Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар төрийн хуулийг биелүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Энэ бол төрийн зүрх болсон Хууль зүй, дотоод хэргийн салбарын чин ариун үүрэг. Төрийн шударга байдал, иргэдийн итгэл хоёр салшгүй холбоотой. Хууль шударгаар үйлчилж, төр хариуцлагатай ажиллах ёстой.

Монголын хөгжлийг удаашруулж, ард түмний итгэлийг сулруулсан авлига, албан тушаалын гэмт хэрэг, баялгийн хулгай, нүүрсний хулгай, хүний эрхийн зөрчилтэй тууштай тэмцэх нь манай Засгийн газрын эн тэргүүний зорилт. Баялгийн хулгай, нүүрсний хулгайг таслан зогсоож, учирсан хохирлыг арилгах, гэм буруутанд хуулийн хариуцлага хүлээлгэх, далд эдийн засгийг ил болгох нь Монгол Улсын эдийн засаг, ард түмний нийтлэг эрх ашиг юм.

Энэ бүхнийг шийдвэрлэснээр цалин, тэтгэврийг шаардлагатай түвшинд хүргэн нэмэгдүүлэх, эрүүл мэнд, боловсрол, орон сууц, ажлын байр зэрэг амьдралын чанарыг дээшлүүлэх бодит нөхцөл боломж бүрдэнэ.

Баттөмөрийн Энхбаяр хууль, эрх зүйн салбарт 20 гаруй жил ажилласан, мэргэжлийн өндөр түвшний хуульч, бодлого боловсруулагч, шударга зарчимч, эрч хүчтэй, залуу улстөрч юм.

Тэрбээр 2016-2018 онд ХЗДХ-ийн дэд сайд, 2023-2024 онд ХЗДХ-ийн сайдаар ажиллах хугацаандаа шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигын эсрэг хуулийн шинэчлэлд бодит ахиц гаргаж байсан. Иймээс түүнийг хууль, эр зориг, шударга ёсны үнэт зарчмыг хамгаалж, төрийн хуулийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх чадвартай хэмээн итгэл хүлээлгэн энэхүү нэн хариуцлагатай албан тушаалд томиллоо.

Монгол Улсын сайд гэдэг бол ард иргэдийн итгэлийг даах, хэлсэн үг, хийсэн ажилдаа эзэн байх хамгийн дээд хариуцлага юм. Сайд хүн бол албан тушаалын биш, ард түмний итгэлийн эзэн байх учиртай.

Иймд Ерөнхий сайдын хувьд Засгийн газрын бүх гишүүдэд хандан “Төрийн үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж, Үндсэн хуульт эрх зүйт төрийг бататгах үүргээ бүрэн ухамсарлан, кабинетын зарчмаар хамтран ажиллах” зарчмыг хатуу шаардаж ажиллах болно.

Мөн “Гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, гэмт этгээдийг ял завшуулж болохгүй” гэдгийг ямагт санаж ажиллахыг сануулъя. 

Монгол Улсад хулгай, худал биш хууль, үнэн ялах ёстой.

Хууль дээдэлсэн төр, шударга ёсонд итгэсэн иргэн, хариуцлагатай төрийн алба - Энэ гурвын нэгдэл дээр Монгол Улс хөгжин дэвжих учиртай. Баялагтаа эзэн, шударга төртэй Монголын төлөө хамтран зүтгэе гэж хэллээ.